ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

O.Admin
2023-03-29

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдсан билээ. Хуралдааны талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил "УИХ-ын нэр бүхий гурван гишүүн буюу Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангалаа. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн хугацаанд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг сэргээх саналыг оруулж ирэх саналыг УЕП-т хүргүүлж байна.

Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууцаар санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна" гэсэн юм.