ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцсэн билээ. Тэгвэл хаалттай хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг олонхийн саналаар бүрэн эрхээс түдгэлзүүлэхийг дэмжээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг олонхийн саналаар дэмжиж, бүрэн эрхээс түдгэлзүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд "Санал хураалтыг цаасаар явууллаа. Гишүүдийн олонх Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзлээ. Харин Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэв.