ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна

O.Admin
2023-06-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр салбар салбарын  төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож байгаа билээ. Харин өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байгаа юм. Энэ үеэр Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Өнгөрсөн жилд  манай салбар суурь санхүүжилттэй болсон" гэв.