ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Оюунчимэг: Төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-05

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн хувьд ажиллагаа ихтэй, нарийн хэлэлцэх шаардлагатай учир ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн. Боловсролын багц хуулийн төсөл хүлээгдэж байгаа.

Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцээд явж байсан боловч Засгийн газрын зарим гишүүний саналаар буцааж хойшлуулсан байгаа. Түүнчлэн төсвийн тодотгол, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх зэрэг асуудал бий. Иймд хаврын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн. Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэв.