ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Завхан аймгийг Г.Өнөрбаяр удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-08

Ерөнхий сайдын захирамжаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг өчигдөр томилжээ. Тэрбээр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,

2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),

2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш

2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш

2005-2007 МУИС-ийн НШУС-д багш

2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор

2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн

2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга

2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн

2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга

2016.09.21-2023.04.12 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.