ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Орон нутгийн 9 чиглэлд тийз хямдарлаа

O.Admin
2023-06-14

Засгийн газраас 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ын хүрээнд ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийг эрчимжүүлж байгаа билээ. 

Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК нь энэ оны долдугаар сараас эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтайгаар нислэг үйлдэнэ.
Ингэснээр;
-  Орон нутгийн нислэг сэргэж
-  Нислэгийн чиглэл давтамж нэмэгдэж
-  Онгоцны тийз одоо буйгаас 2-оос 2.5 дахин хямдарна.
-  Иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРЧ
-  Аялал жуулчлал хөгжиж
-  Эдийн засаг солонгорч
-  Төвлөрлийг сааруулж
-  Төрөлх нутагтаа иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.