ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батсуурь: Боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний дийлэнх ажлыг эмэгтэйчүүд үүрдэг

O.Admin
2023-09-25

Ардчилсан намын дэргэдэх АЭХ-ны Дээд чуулган өнөөдөр болж, шинэ тэргүүнээ сонгохоор хуралдаж буй билээ. Тэгвэл уг чуулганд УИХ-д АН-аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөл болох УИХ-ын зарим гишүүд намынхаа эмэгтэйчүүдэд хандан үг хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь индрээс хэлэхдээ  "Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 1,7,61,000 орчим нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулиас эхтэй олон олон хууль баталсан ч бодит байдалд туйлын хангалтгүй байна. Удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байна. Эмэгтэй хүний нийгэмд болон гэр бүлдээ, улс орны эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг маш чухал нөлөөтэй байгаа. Тухайлбал, Боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний дийлэнх ажлыг эмэгтэйчүүд үүрдэг. 

Ардчилсан нам бодлого, үзэл баримтлалтай, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг хангах бөгөөд хүйсийн тэгш байдал нь манай намын үзэл санааны үндсэн төв юм. Хүйсийн тэгш байдал нь манай намын дотоод ардчиллыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг чухал ач холбогдолтой гэдэг итгэж байна" хэмээлээ.