ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пунсалмаа: Эмэгтэйчүүдээ дэмжих шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч  "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаагийн байр суурийг хүргэж байна.

-Миний хувьд нийслэлийн ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоог толгойлон таван жил ажилласан. Улс төрчдийн үндсэн үүрэг сонгуульд ялалт байгуулах юм. Цаашид бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвинд ажиллах ёстой. Ардчилсан нам үнэт зүйл зарчим дээрээ нийцэж байх ёстой. Тэр дундаа шударга тэгш оролцоог хангах ёстой билээ. Миний хувьд ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог толгойлон ажиллах юм бол эмэгтэйчүүдээ дэмжих шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана.