ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-26

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчөөр Б.Жаргалан тодорлоо.  Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган  21 аймаг, есөн  дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталлаа.

Монгол Улсын алс хязгаар, өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн итгэлээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Б. Жаргалан таны эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог манлайлах,  хариуцлагатай албанд томилогдлоо.