Нүүрсний сонсгол Төрийн ордон болж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Орон нутгийн жижиг Тавантолгойд дандаа улстөрчид ээлжлээд томилогдоод яваад байжээ. Компанийн засаглал ингэж явдаг уу. Алдаа нь аль, альдаа яваад байсан байна. Өнөөдөр Артаг гэж хүн томилогджээ.
Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Артаг:-2023 оны зургадугаар сарын 9-нд ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Шийдвэр гаргалтад улстөрчдийг томилжээ. Мэргэжлийн хүмүүсийг томилсон түүх байна уу. Хоёр нам ээлжлээд ялалт байгуулдаг. Сүүлийн 15 жилээр ийм жишгээр явж эхэлжээ. Төрийн өмчийн байгууллагаар дамжуулан хулгай хийж эхэлсэн байна. Ногдол ашиг тараагаад явах нь зөв. Гэхдээ бодит байдалд улстөрчид ороод явсан нь буруу.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:-Сүүлийн 15 жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа, ажиллаж байсан хүнийг томилоод ирсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Өнөөдөр анх удаа мэдээлэл авч байна. Жижиг Тавантолгой нэртэй боловч, үр өгөөж нөөцийн хувьд том орд юм. Орон нутагт 51 хувийг эзэмшүүлжээ. Харин Ажнай групп 19.78 хувийг эзэмшдэг юм байна.