ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СОНСГОЛ: Үндсэн хуулийг зөрчиж, гадны 38 хуулийн этгээдэд 457.3 га газрыг эзэмшүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-05

Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх сонсгол орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа бүтээгдэхүүн худалдаа авалтын үйл ажиллагаанд хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангахад оршино.  Өнөөдөр Өмнөговь аймаг дахь  газар олголт, “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа, эрх бүхий байгууллагуудаас хийсэн  хяналт шалгалт, тэдгээрт хийсэн арга хэмжээг хэлэлцэнэ. Эхний ээлжинд газар олголтуудыг шинжлэн судлах юм.

Шинжээч: -Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаарх танилцуулга хийнэ. Ханбогд сум газрын зураг дээр харагдаж байна. “Оюутолгой” ХХК болон эрчим хүч, гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол, кэмп зэргээр олгосон газрууд харагдаж байгаа. Ер нь газар олголтууд дууссан харагдаж байна. Ханбогд суманд газар олголттой холбоотой томоохон хоёр асуудал байгаа гэж харж байна. Нэгдүгээрт, газрын дуудлага худалдааны үнийг төлөхгүйгээр олгодог асуудал түгээмэл байна. Хоёрдугаарт, авто тээврийн зогсоол, гаалийн хяналтын талбай нэрээр  нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн асуудал гарсан. Үүнийг цааш нь дэлгэрүүлж ярина.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдүүд байдаг. 11 хуулийн этгээдэд олгосон 81.5 га газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй.  2020-2022 оны нийт газар олголтыг нэг бүрчлэн шалгаж, үзэхэд гадны хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар олгосон байна.

Мөн гадны хоёр этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг олгосон. Өнөөдрийн гол сэдэв 38 аж ахуйн нэгжид 457.3 га газрыг олгосон асуудлыг ярина.

Газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй 11 аж ахуйн нэгж байна. Мэдээллийг газрын албанаас өгсөн. Үндэсний Аудитаас шалгаж хийгээд, газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 75 аж ахуйн нэгжид акт тавьсан байгаа. Нийтдээ 75 газар эзэмшигчдэд 3.7 тэрбум төгрөгийн анхны үнэ төлөөлөгдөөгүй акт тогтоосон байдаг. Газар олголтын талаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын сайт руу орохоор яаж явагддаг талаар ямар мэдээлэл байхгүй. Иргэд, аж ахуйн нэгж мэдээлэл авах нь хязгаарлагдмал байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын нэгдсэн сайтад 2023 оноос хойших Ханбогд суманд газар олгож байгаа мэдээлэл байна. Дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн 20 орчим газрын мэдээлэл байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн тав дахь хэсэгт төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно гэж бичсэн байгаа.

Гадаад улсын улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг батгалгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэдгийг газрын тухай хуульд зааж өгсөн байгаа.

Газар эзэмшүүлэхтэй холбоотой  тухайн шатны   засаг дарга, дуудлага худалдаа  төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Зөвхөн газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхийг хуульд заасан.

Гэтэл газрыг дуудлага худалдаа явуулахгүйгээр 2022 оныг хүртэл газар эзэмшүүлэх асуудал явж иржээ. Иймд Газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн байна.

ТАНИЛЦ: Гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай, газар эзэмших эрхтэй 40 компани

 

-“Лилия гарден” ХХК үүсгэн байгуулагч нь Гада гэгч этгээд байна. 10 га газрыг гаалийн хяналтын талбай гэх зориулалтаар ашиглаж байна.

- “Фүжибит” ХХК –д 13.6 га газрыг эзэмшдэг.

-“Ийзи транспорт” ХХК-д 14.5 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар олгожээ.

-“Силвер интернэйшнл” ХХК 13 га газрыг эзэмшдэг.

-“Качнис ложистик” ХХК 13 га

-“Соронзон говь” ХХК 20 га

-“Энгүүнболор хуяг ХХК” 10 га газар олгосон. Тендерийн нээлттэй тэмдэглэлтэй. Цагаанхаданд гаалийн хяналт болон нүүрсний талбайн зориулалтаар худалдах зар гаргасан. 20 га газар буюу нэг га газрыг 600 сая төгрөгөөр худалдан авна гэсэн үг. Нийтдээ 11.5 тэрбум төгрөгөөр эзэмшиж байгаа газраа “Тавантолгой” ХК-д эзэмшүүлж, худалдана гэж мэдээлэл оруулсан. Ийм үнэлгээгээр газраа үнэлж байна.

-“Ногоолин хэрлэн” ХХК 10 га газартай.

-“Гүн хармагтай” ХХК 8.3  га газар олгожээ.

-“Эс Эм эс ти” ХХК 10 га газар гаалийн хяналтын талбайн зориулалтаар олгожээ.

-“Тэнгэр анд тэнгис” ХХК  1.5 га газрыг авто зогсоолын зориулалтаар олгожээ.

-“Талын цэнхэг трейд” ХХК 3.5 га газар нэлээд хэдэн газартай. Сонсголд зөвхөн хоёр газрын мэдээлэл байгаа. 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай авто зогсоолын зориулалтаар олгожээ.

-“Их даваа уул” ХХК 7 га газрыг гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай газар. Үүсгэн байгуулагч нь С.Даваа

-“Синотрак хово транс” ХХК 10  га газрыг гаалын хяналтын талбай, үйлчилгээ аж ахуйн нэгжийн зориулалтаар ашиглаж байна.  

-“Эрхэт түнш” ХХК 5  га газар, үүсгэн байгуулагч нь Н.Даваацэрэн

-“Рояал Ассет” ХХК 2 га үүсгэн байгуулагч нь Ж.Мөнхбат кемп авто зогсоол

-“Өртөөчин тайж” ХХК 3  га газрыг авто зогсоолын зориулалтын авч байжээ.

-“Эрка монголиа” ХХК 10 га газрыг авто зогсоол

-“Сарт-Ухаа ХХК” 2 га авто зогсоол

-“Их хүлгийн жолоо” ХХК 2 га газрыг гаалийн хяналтын талбай зориулалтаар авчээ

-“Их даваа уул” ХХК 9 га газрыг

-“Камелнис ложистик” ХХК 10 га гаалийн хяналтын талбай

-“Төмөр туурай” ХХК 20 га  газар эзэмшдэг.

-“Каолвшн ложистик энд минералс” ХХК 10 га

 

-“Трейд инвестмэнт групп” 15 га

-“Цагаан овоо баялаг ХХК” 20 га газрыг гаалийн хяналтын талбай

-“Грандговь суплай” ХХК  30 га

-“Жи пи жи ди ХХК” 10 га гаалийн хяналтын талбай

-“Талын ургах наран” ХХК 20 га

-“Кайтл рейнч” ХХК 10 га гаалийн хяналтын талбай

-“Гялба-Ус” ХХК 3 га авто зогсоол кемп

-“Цагаан алт энхжин” ХХК 9.1 га газар

-“Жэй эс би ХХК” 10 га гаалийн хяналтын талбай

-“Тив транс” ХХК 3.8 га кемп, авто засвар

-“Угтахбаян говь” ХХК 30 га гаалийн хяналтын талбай, авто зогсоол

-“Солар Илч ХХК” 100  га газрыг эрчим хүчний зориулалтаар нарны цахилгаан станц барина.

-“Клинтек” ХХК 4000 га газрыг салхины цахилгаан станц барина.