ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МҮДН фракцийн улстөрчид охидынхоо нэр дээр нүүрсний компани байгуулжээ

O.Admin
2023-12-05

АН-ын нөлөө бүхий улстөрчдийг эгнээндээ нэгтгэсэн МҮДН фракци нь Ажнай Д.Бат-Эрдэний харьяалагддаг фракци. Мөн тус фракцид нэгэн цагт УИХ-ын гишүүн асан, Монголбанкны ерөнхийлөгч асан Ц.Баярсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар гэх мэтээр дандаа АН-ын нөлөө бүхий улстөрчид харьяалагддаг.

Тэгвэл Д.Бат-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийг тогтоосон “Тавантолгой” ХК-д фракцийнхаа найз нарын хүүхдүүдийн хамтарч байгуулсан нүүрсний компанийг оруулж, 50 сая тонн нүүрсний гэрээ хийсэн баримтыг өнөөдрийн Нүүрсний хяналтын сонсголын үеэр ил болголоо. Тодруулбал, "Акмиконсалтинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр

-УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо

-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Р.Азбаяр

-УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин, АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан

-Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг болон Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт хамтран бүртгэгдсэн бөгөөд тэд "Тавантолгой" ХК-тай гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэжээ.