ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭМЯ: Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө

O.Admin
2023-12-08

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 34 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа энэ сарын 6-нд өргөлөө. 

Төрийн захиргааны албан хаачийн тангараг өргөх ёслолыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга С.Төгсдэлгэр үг хэлсэн. Тэрбээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг захив. 

Ёслолд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Mungkin gambar 10 orang