ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга, А.Гансүх, З.Энхболд, Ш.Адьшаа, Д.Гэрэл нар 800 тэрбумын тендер авчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-08

Өчигдрийн үдээс хойших нүүрсний хянан шалгах сонсголоор  “Таван Толгой Оператор Түншлэл”-ийн хамааралд багтдаг компаниудыг танилцууллаа. Тухайлбал,  “Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК,  "Овоот толгой ресурсес" ХХК, "Эрдэс майнинг оператор" ХХК, "Платинумланд" ХХК-ийг нэрлэж, тэдний улс төрийн хамаарлыг нэрлэлээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр  “Эрдэс майнинг оператор” ХХК-ийг Р.Батхишиг, Б.Даваадулам нар 50, 50 хувийн эзэмшилтэй. Р.Батхишиг нь Зандаахүүгийн Хишигтогтохтой хамтарч  “Эм Жи Ти” ХХК-ийг  байгуулсан. Нэгдмэл сонирхолтой этгээд байна. Зандаахүүгийн Энхболд нь энэ үед Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан. Мөн “Кэй эйч кэй” ХХК –ийг З.Хишигтогтох, А.Гансүхтэй нар  хамтарч байгуулжээ. А.Гансүх нь тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан улс төрийн нөлөө бүхий этгээд байна” гэв.

Түүнчлэн “Тив транс” ХХК нь Б.Даваадулам  нь Ширнэнбандийн Болдхуяг  буюу УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн дүүтэй хамтарч байгуулжээ. Тээврийн компани бий. Энэ компанийн тухай хоёр дахь сонсголд илүү гарна. 

  "Овоот толгой ресурсес" ХХК –ийг Беларус Улсын иргэн Slobodskiy Leonid нар эзэмшдэг. Тус компани нь  Хөгжлийн банкны сонсголд гарснаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдмэл сонирхолтой. Мөн “Абсолют авто трейд” ХХК-ийг Б.Билгүүн 100 хувь эзэмшдэг. Беларус Улсын иргэн Slobodskiy Leonid анх тус компанийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Улмаар  “Монголхьюндай автомотив” ХХК-ийг сайн тогтоож аваарай. Энэ хоёр дахь сонсгол дээр илүү  гарч ирнэ. Нүүрсчдийн мафийн оффессоо барьсан  газар нь энэ компанийн эзэмшил дээр байсан. “Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК нь Д.Лхагвабат  гэх эцсийн өмчлөгчтэй.  “Хөхдэй хайрхан” ХХК –дээр Д.Амар зэрэг дөрвөн эзэмшигчтэй. Д.Амар нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн төрсөн дүүгий юм. "Платинумланд" ХХК-д улс төрийн хамаарал алга. Эд нар нэлээд бяртай компаниуд байна. 800 тэрбум төгрөгийг шүүх оруулж байгаад шийддэг. Шүүгч нь Н.Дуламсүрэн гэж хүн бий” гэж мэдэгдсэн юм.