ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар М.Ибрай сонгогджээ

O.Admin
2023-12-28

Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргын сонгууль энэ сарын 21-25-ны өдрүүдэд болж, гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ибрай ялалт байгуулжээ.

МАН-ын өндөр боловсролтой боловсон хүчний нэгд зүй ёсоор тооцогдох тэрбээр Барилга хот байгуулалтын яамны Гадаад бодлогыг зангидаж явснаас гадна Монголын Хөрөнгийн бирж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан удаатай.

Тэгвэл ирэх жил УИХ болон орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийнхаа МАН-ын хороог удирдаж оролцохоор болж, намын тамгаа атгаад авчээ. МАН-аас Үндэсний цөөнхөө тэргүүлэн оролцох итгэл хүлээсэн Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны шинэ дарга М.Ибрай танд ажлын амжилт хүсье.