ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл энэ сарын 26-нд эхэлнэ

O.Admin
2024-02-15

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд дөрвөн өдөр бүртгэх юм байна. Мөн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ.

Шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Ehalamj.mn цахим сайтаар хийх юм байна. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авах аж.

Ингээд:

  • Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
  • Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
  • Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой.

May be an image of text

May be an image of blueprint and text

May be an image of text