ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Наранцогт: Стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжтой

O.Admin
2024-05-01

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.

С.Наранцогт:-2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй.

Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34 хувиас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон.  стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болголоо.

Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй.