ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ

O.Admin
2024-05-15

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Тус хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, "Төрийн өмчийн зарим их суруулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэх нь.

Нийт 30 орчим асуудал танилцах болон хэлэлцэхээр товд багтжээ.