ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлтэй, Налайх дүүргийн сонгуулийн ирц хамгийн бага байна

O.Admin
2024-06-28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 15:50 цагийн байдлаар ирц 44 хувьтай буюу 900 гаруй мянган хүн санал өгчээ.

Нийслэлийн зургаан тойргоос Чингэлтэй, Налайх дүүргийн ирц хамгийн бага буюу 40 хувьтай байна. Харин Багахангай дүүргийн сонгогчдын ирц бусад дүүргүүдээс өндөр буюу 48 хувьтай байгаа юм. Ирцийн мэдээллийг өнөөдөр 17:00, 21:00 цагаас СЕХ-ноос тус тус өгнө.