ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дархан-Уул аймгийн сонгогчдын ирц хамгийн бага байна

O.Admin
2 өдрийн өмнө

Монголчууд өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагад илгээх төлөөллөө сонгож байна. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн ирц 16:00 цагийн байдлаар 45.3 хувьд хүрчээ.

Санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд дуусахад 6 цагийн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн сонгогчдын ирц хамгийн бага буюу 39.9 хувьтай байгаа бол Говь-Алтай аймгийн ирц 55 хувьд хүрчээ.

Дүүргүүдийн хувьд Багахангай дүүрэг сонгуулийн ирц 50 хувьтайгаар тэргүүлж байгаа бол Налайх ирцээрээ сүүл мушгиж байна.