ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолж эхэллээ

O.Admin
2 өдрийн өмнө

Гадаадад байгаа иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооны комиссын гишүүд, ажиглагч, хэвлэл мэдээллийхнийг байлцуулан эхний хайрцгийг 21:00 цагт задалж, санал тооллогын ажиллагаа эхэллээ.

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор хүсэлт гаргасан гадаадад амьдардаг монголчууд энэ сарын 20-ноос эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд дипломат төлөөлөгчийн газартаа очиж саналаа өгсөн. Ингэхдээ зөвхөн нам, эвслээс сонголт хийсэн юм. Нийт 13095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 9579 нь буюу 73.5 хувь нь саналаа өгсөн байдаг.

Тэгвэл яг одоо Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвслүүдийн төлөөлөл, ажиглагчдын хамт дипломат шууданг задалж, тоолох үйл ажиллагаа эхлээд байна. Энэ удаагийн сонгуульд 34 улсын 47 хотод оршин сууж буй монголчууд оролцож, сонгох эрхээ эдэлжээ.