ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүрэгт ХҮН-ын нэр дэвшигч Ж.Золжаргал тэргүүллээ

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусаж, санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар Баянгол дүүрэг буюу 9-р тойрогт ХҮН-аас нэр дэвшигч Ж.Золжаргал тэргүүлж байгаа бол МАН-ын нэр дэвшигч Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар араас нь бичигдэж байна.

Энэ тойрог гурван мандаттай бөгөөд 50 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Урьдчилсан байдлаар санал хураалтыг эрэмбэлэхэд

  • Жаргалсайханы Золжаргал – ХҮН 39397
  • Хассуурийн Ганхуяг - МАН 38587
  •  Жамбалын Ганбаатар - МАН 28075