ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

X тойрогт МАН-ын дөрөв, АН-ын хоёр нэр дэвшигч өнгөлж байна

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын ээлжит сонгуулийн санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу 10-р тойрогт МАН-ын дөрвөн нэр дэвшигч, АН-ын хоёр нэр дэвшигч тэргүүлж байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар нар тэргүүлж байгаа бол АН-аас Ц.Баатархүү, Х.Болормаа нар эхний 6-д багтаад байгаа юм.

Энэ тойрог зургаан мандаттай бөгөөд 60 нэр дэвшигч өрсөлдөж байна. Урьдчилсан байдлаар санал хураалтыг эрэмбэлэхэд

Н.Учрал   МАН  63866

О.Батнайрамдал МАН 40926

Ц.Баатархүү АН 34887

Н.Батсүмбэрэл МАН  32770

Д.Цогтбаатар   МАН  31144

Х.Болормаа  АН    30637