УИХ-ын ээлжит сонгуулийн санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна.
Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг буюу 11-р тойрогт МАН-ын дөрвөн нэр дэвшигч, АН-ын нэг нэр дэвшигч мандатынхаа тоонд багтаад байна. Тодруулбал, энэ тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар саналынхаа тоогоор тэргүүлж яваа бол АН-ын нэр дэвшигч Н.Алтанхуяг удаалж байна.
Үлдсэн гурван мандатад МАН-ын Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин нар бичигдэж байгаа юм.
Урьдчилсан байдлаар санал хураалтыг эрэмбэлэхэд
Э.Батшугар МАН 58618
Н.Алтанхуяг АН 53390
Н.Алтаншагай АН 48266
П.Сайнзориг МАН 46610
Ч.Номин МАН 43933