ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрх дүүрэгт МАН-ын нэр дэвшигчид тэргүүллээ

O.Admin
2024-06-29

УИХ-ын ээлжит сонгуулийн санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна. 

Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг буюу 8-р тойрогт МАН-ын дөрвөн нэр дэвшигч, ХҮН-ын нэг нэр дэвшигч хууль тогтоох байгууллагад сонгогдох нь тодорхой болоод байна. Тодруулбал, энэ тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Чинбүрэн саналынхаа тоогоор тэргүүлсэн бол Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, ХҮН-ын П.Наранбаяр нар хамгийн олон санал аваад байна.  

23:37 цагийн байдлаар тус тойргийн 96.27 хувийн саналыг нэгтгэсэн байдлаар

  1. Жигжидсүрэнгийн Чинбүрэн МАН 56,391
  2. Баттөмөрийн Энхбаяр МАН 53,958
  3. Пүрэвсүрэнгийн Наранбаяр ХҮН 51,567
  4. Энхтайваны Бат-Амгалан МАН 50,497
  5. Хүрэлбаатарын Булгантуяа МАН 49,010 саналаар эхний тавд бичигдэж байна.