ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуульд бүдэрсэн УИХ-ын гишүүд

O.Admin
2024-06-29

УИХ-ын сонгуулийн дүн өчигдөр урьдчилсан байдлаар гарч, хуучин парламентын хэд хэдэн гишүүн босго давж чадалгүй унасан.  Тэдний дунд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 10 гаруй гишүүд байгаа юм. 

  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн
  • УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг
  • УИХ-ын гишүүн Д.Анужин
  • УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
  • УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд
  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нарын 16 гишүүн босго давж чадсангүй. Энэ санал тоолох машины дүн бөгөөд эцсийн дүн мэдээг 100 хувь гар тооллого явагдсаны дараа СЕХ-ноос хүргэнэ.