ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

O.Admin
2024-07-01

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч, Сонгуулийн ерөнхийн хорооноос өнөөдөр /2024.07.01/ нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр мөн хуралдахаар товложээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн болоод УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаалын хувиарлалт хийх аж. 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн өмнө Бага хурал дээрээ МАН ялалт байгуулбал өөрөө Ерөнхий сайдаар дахин ажиллана гэдгээ баталгаажуулсан учраас түүний хувьд дараагийн Засгийн газрын тэргүүн болно. Ингэхдээ Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.