ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сануулга авлаа

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын гишүүдээс насаар хамгийн ахмад гишүүн эхний тангараг өргөж, бусад гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар тангаргаа өргөж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуралдаан даргалагчаас сануулга авлаа. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүний тангаргийг уншсаныхаа дараа нэмж “Мөнх хөх тэнгэр Монгол орныг минь ивээг” гэж хэлсэн юм.

Ингэснээр УИХ-ын хамгийн ахмад гишүүн анхдугаар хуралдааныг даргалагч Д.Рэгдэл “Гишүүд зөвхөн тангаргийн үгийг хэлнэ, өөр үг хэлэхгүй шүү” хэмээн санууллаа.