ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: МАН иргэдийн сонголтод хүндэтгэлтэй хандах ёстой

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын анхдугаар хуралдаан болж, гишүүд нэрсийн дарааллаар тангараг өргөж байна.

Шинэ УИХ-д МАН ба бусад намын суудлын тоо 68:58-ын харьцаатай байгаа. Иймд  хамтарсан Засгийн газар байгуулах саналыг парламентад суудалтай намуудад тавина гэсэн яриа эрх баригч намын түвшинд гараад буй юм. 

Тэгвэл эвслийн Засгийн газарт уривал хэрхэх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр  байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Ард түмэн МАН-ыг олонхоороо дэмжсэн. МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой. Бидэнд ямарваа нэгэн урилга ирээгүй. Өмнө дөрвөн жил байна. Улс төр яаж өрнөхийг одоогоор хэлэхэд бэрх байна. Гэхдээ ямар ч нөхцөлд "Үндэсний эвсэл" хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ тодорхой хэлье. МАН дангаараа Засгийн газраа толгойлоод явах сонголтыг ард иргэд хийсэн. Энэ сонголтод МАН хүндэтгэлтэй хандах ёстой. "Үндэсний эвсэл" үүсгэн байгуулагдаад 4 сар болж байна. Иргэд сонгогчдынхоо сонголтод хүндэтгэлтэй хандаж, МАН руу дахин зүглэх санаа алга. УИХ сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийлээ. Намрын чуулганаар хамгийн түрүүнд эдгээр асуудлыг хөндөнө. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн эрх ашиг ихээр зөрчигдсөн. Бид 4000 орчим хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамддаг асуудлуудыг сонссоны үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө гаргасан. Татварын хууль, НДШ-ийн асуудал, НӨАТ, зөвшөөрлүүд гэх мэтчилэн энэ бүх хуулийг эргэн харж том шинэчлэл хийх цаг нь болсон" гэлээ.