ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Цэнгүүн: Хариуцлага мэдэрч байна

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын анхдугаар хуралдаан болж, гишүүд нэрсийн дарааллаар тангараг өргөж байна.  Энэ үеэр УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Эрчим хүчний салбар дахь репормд анхаарч ажиллана. Энэ бол АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох есөн зорилгын нэг. Монгол Улсын хөгжлийн хамгийн том гацаа болсон үеийн үед орхигдож ирсэн энэхүү салбарт анхаарч ажиллана. Иргэд шинээр сонгогдож байгаа гишүүдэд их хүлээлт тавьж байгааг анзаарсан. Гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд репорм хийх хэрэгтэй, улс төрийн зориг шаардах зүйлд залуу хүний хувьд зоригтойгоор ажиллана. Хариуцлага мэдэрч байна” гэв.