ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь АН-ын бүлгийг О.Цогтгэрэл тэргүүлнэ

O.Admin
2 өдрийн өмнө

Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж, УИХ дахь намын бүлгийн даргыг сонгожээ.

АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Ганбат, О.Цогтгэрэл нарыг нэр дэвшүүлснээс Х.Баттулга, Д.Ганбат нар нэрээ татсан байна. Улмаар О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар дээр санал хурааж, олонхын саналаар О.Цогтгэрэл сонгогдлоо.

Ес дэх удаагийн парламентад АН-ын бүлгийн даргаар сонгогдоод байгаа О.Цогтгэрэл нь парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.