МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, МАН-ын бүлгийн дарга болон УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг МАН-ын бүлгийн даргад, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад дэвшүүлэхийг дэмжжээ.
Х.Булгантуяа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар одоо ажиллаж буй. Өмнө нь Сангийн дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.
Тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж 51214 сонгогчийн дэмжлэг авч УИХ-д сонгогдсон юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1998 онд
“Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
2006 онд
БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
2008 онд
АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2006-2008 онд
“Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд
Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд
“Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд
“Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд
“Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд
МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд
Сангийн дэд сайд
2020-2024 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
2023 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн