ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаатар МАН-ын, О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга болов

O.Admin
2024-07-05

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь намын бүлгийн дарга нарыг нэр дэвшүүлэх тухай хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийг 68 гишүүнтэйгээр байгуулж, даргаар Л.Мөнхбаатарыг танилцууллаа. УИХ дахь АН-ын бүлгийг 42 гишүүнтэйгээр байгуулж, даргаар О.Цогтгэрэлийг танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Үүгээр УИХ дахь МАН, АН үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна" гэлээ.