ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: Засгийн газарт хамтрах урилга ХҮН-д ирсэн

O.Admin
2024-07-05

 Хамтарсан Засгийн газарт орох эсэх талаар Хүн намын зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргахаар болжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ удаагийн сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон ч Удирдах зөвлөлийн хуралдаанаас УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэж хүсэлтээ гаргасан.

МАН-ын даргаас Засгийн газарт хамтрах албан бичиг ирсэн. Өнөөдөр төлөөлөх зөвлөлийн хурлаараа шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилно" гэв.