Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо.
Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь тамгаа гардан авлаа.
Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат болон яамны газар хэлтсийн удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.