ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь тамгаа гардан авлаа

O.Admin
2024-07-16

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томилсон

Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь тамгаа гардан авлаа.

Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат болон яамны газар хэлтсийн удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.