Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн. Шинж тэмдэг илэрсэн иргэнд шинжилгээ хийхэд уг өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.
Дээрх тохиолдол нь Казакстан улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Одоогийн байдлаар тухайн иргэний оршин суугаа газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, орон сууцны иргэдийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Хэрэв танд шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаарай.