Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XXV хуралдаан Нутгийн удирдлагын ордонд эхэллээ. Өнөөдрийн ИТХ-ын хуралдаанд нийт төлөөлөгчдийн ирвэл зохих ирц 96,4 хувьтайгаар хуралдаж байна.
Энэ удаагийн хуралдаанаар:
-Аймгийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө төлөвлөгөө батлах тухай
-Төрийн албан хаагчдын хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
-Булган аймгийн 2024 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
-Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай
-Орон нутгийн өмч хөрөнгийн тухай
-С.Удвалын нэрэмжит шагналын журам батлах тухай, Олимпийн мөнгөн медальт Ц.Баттулгад хүндэтгэл дэмжлэг үзүүлэх, “ Булган Мээж” ОНӨХХК-ний ТУЗ-ын даргын хүсэлт болон Аймгийн Онцгой комиссоос оруулж ирэх “ Энержи Палас”компанийн асуудлыг хэлэлцэн батлахаар хуралдаж байна.