ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжих ёстой гэв

O.Admin
2026-04-07

Монгол орны өнцөг булан бүрээс 99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоог байгуулснаар анх “Шинэ хоршоо хөдөлгөөн” эхэлж байлаа. Гэхдээ явцын дунд Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байснаа хэрэгжилт нь жигд бус явж иржээ. Хуулиар улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудал олны анхаарлыг онцгой ихээр татаж эхэлсэн юм.

Харин өдгөө “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн зориулалт, ашиглалтын асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байгаа билээ. Шадар сайд Н.Номтойбаярын хувьд өмнө нь хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг цааш нь үргэлжүүлэх болов уу гэдэг асуулт урган гарч буй. Учир нь өмнөх Шадар сайд Х.Ганхуягийн тухайд үүрэгт ажлаа хүлээн авсны дараахан “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийг цаашид үргэлжлүүлэн олгох боломжгүй, өмнөх зээлийн эргэн төлөлт хийгээд зарцуулалтыг хянана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Шадар сайд Н.Номтойбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжих ёстой. Алдаа дутагдал байгаа бол үүнийг засаж сайжруулаад цаашаа явах ёстой" хэмээжээ. Ингэснээр хөтөлбөр цаашдаа хэвийн үргэлжлэх бололтой.