ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар зургаан Дэд сайдтай ажиллана

O.Admin
3 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа төрийн бүх салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, чиг үүрэг давхардсан агентлагуудыг татан буулгаж, төрийн албаны хэмнэлт хийхээс гадна ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн Дэд сайдаа үлдээж, бусад Дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн билээ.

Гэвч улс төрийн нөхцөл байдал, нэн чухал ажлууд ахалж буй гэдэг утгаар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Дэд сайд Б.Мөнхтамир, Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба нарыг улираан томилсноор нийтдээ зургаан Дэд сайдын үүрэгт ажлыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Ерөнхий чиглэлийн Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин, Сангийн Дэд сайд О.Хулан, Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Ц.Даваасүрэн, Хуульзүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаа хэвийн хийх нь ээ.