ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, эдийн засагч З.Мэндсайхан ажиллана

O.Admin
2 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал танхимынхаа Сангийн сайдад УИХ-ын гишүүн, эдийн засагч З.Мэндсайханыг нэр дэвшүүлсэн нь туйлын содон томилгоо болж байна. Түүнийг геополитикийн хүнд нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах, салбар хоорондын уялдааг хангах туршлагатай боловсон хүчин гэж үзжээ.

Сангийн сайдаар ажиллах З.Мэндсайхан нь

- 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.

-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг (СЭЗИС) Бизнес судлаач, Эдийн засагч мэргэжлээр төгссөн.

-2008 онд Удирдлагын академийг төгсөж, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн.

Ажлын туршлага:

- 2001-2014: Хувийн хэвшилд гүйцэтгэх захирлаар ажилласан.

- 2015-2019: Сангийн яамны Газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга.

-2019-2020: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга.

-2020-2022: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

- 2022-2024: Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн зөвлөх

-2024 оноос: УИХ-ын гишүүн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн.

МАН-ын Удирдах зөвлөлийнхөн түүнийг "Төсвийг зөвхөн тоо гэж харахаас илүүтэй, эдийн засгийг бодит амьдралд аваачих үр өгөөжийг тооцож чадна" хэмээн өндрөөр үнэлсэн байна. Мөн тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн ажлыг сайн мэддэг тул шинээр суралцаж цаг алдахгүй, шууд ажилдаа орох боломжтойг онцолжээ.