ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"United Airlines" ирэх онд Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна

O.Admin
2024-10-11

АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ. 

Тэрбээр, "АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны тавдугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.

2023 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалаар яригдсан нислэг ийнхүү товлосон хугацаандаа бодит ажил болж байна. Агаарын тээврийн хэлэлцээрт оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээжээ. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/2024/10/10/united-airlines-flights-greenland-mongolia-bilbao.html