Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тяньхао олон улсын худалдаа” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Тодруулбал,
-
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төслийн хүрээнд Тяньхао компанийн үйлдвэрлэсэн бат бэх, зэврэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй шилэн хоолой болон холбогдох туслах бүтээгдэхүүнийг “Шугам хоолойн төсөл”-д нийлүүлнэ.
-
Улаанбаатар хотын хот байгуулалтын чиглэлээр газар доорх шугам сүлжээ, галд тэсвэртэй хаалга, цонх, барилгын дулаалга, бусад материал, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах туслах үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд Тяньхао компанитай хамтран ажиллана.
-
“Тяньхао” компанийн цементийн үйлдвэрлэл нь БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Хэбэй муж, Шаньси муж, Шэньси муж, ӨМӨЗО зэрэг хот, мужид цемент нийлүүлдэг. Иймд, Улаанбаатар хотын зам, гүүр, хонгил, төмөр зам, үл хөдлөх, нисэх онгоцны буудал болон бусад төсөлд чанартай цементээр хангаж, хамтран ажиллана.
Талууд цаашид бусад олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов.