ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Ганжавхлан: Жагсаал эхний зорилгодоо хүрсэн түр завсарлана

O.Admin
2024-12-08

Утааны эсрэг тайван жагсаалыг төв талбайд эхлүүлээд байсан инфлүүсэр Ч.Ганжавхлан жагсаалаа түр завсарлахаар болжээ. Тэрбээр, энэ тухайгаа "Заа гурав хоног тайван жагслаа. Маргааш жагсаал болохгүй. Мэдээж өөрөө очоод жагсахад бүх хүнд нээлттэй зөвшөөрөл хэрэггүй. Гэхдээ бидний өнцөг бол 6-7 сарын хугацаатай таван шаттай акц хийчихье гэж шийдлээ.

УИХ-ын хяналтын сонсгол болох нь тодорхой боллоо. Зургаан шаардлага дээр 2000 гарын үсэг цуглалаа. Даваа гарагт бүх хариуцсан дээд байгууллага руу шаардлага хүргүүлнэ. Араас нь тууштай нэхээд явна. Ирэх долоо хоногт шийдэх ёстой дарга нартай хамгийн их утаатай уулан дээр гадаа хэлэлцүүлэг хийхээр болов. Ар араасаа хэлэлцүүлэг урьдчилан сэргийлэх танин мэдүүлэх арга хэмжээнүүд явна.

Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга нь гараад ирэхээр нь хот орчим агаарлах төвүүд хийгээч гэсэн тодорхой амлалт асуув. Хоёр хоногийн дотор хоорондоо хуралдаад нэгдэхэд хэлнэ гэсэн. Хүний эрхийн дэд хорооны дарга нь шат дарааллаар хамтраад дэмжээд явья гэсэн. 2000, 3000 хүний шаардлагын гарын үсгийн ялгаа сүрхий байхгүй, заавал энэ хүйтэнд баахан ээжүүд, хүүхдүүдийг талбай дээр зогсоож ханиад хүргэх шаардлага байхгүй. Энэ талбай дээр 100.000 хүн цугласнаараа шийдэгддэг асуудал биш юм аа. Тийм шаардлага ч байхгүй. Урт хугацаанд ул суурьтай мэдлэгтэй шинжлэх ухаанч удаан явах ёстой. Do Good Hub дээр штаб байгуулна, уулзаж шийдэл ярьж утаан хамт явий гэсэн хүмүүст нээлттэй !

Энэ гурав хоногт ямар нэг улстөржилт, үймээн самуун, турхиралт энэ тэр болоогүй. Эргээд мэдээллэнэ. Бид одоо хуулийн баг, шаардлагын төслийн ажлууд дээрээ сууя даа. Утаа бол аймар их дайсан, эрх ашиг, гүтгэлэг дайралттай олон хүний эрх ашиг хөндөгдсөн сэдэв юм байна" хэмээжээ.