ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуучин гар утаснууд, их хэмжээний юань улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

O.Admin
2024-12-08

Монгол Улсын иргэд ОХУ-ын хилээр 38 ширхэг гар утас, 80 мянган юань хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. 

Тодруулбал, Гаалийн байцаагчид Монгол Улсын иргэний цүнхнээс 34 ширхэг гар утас илрүүлсэн бөгөөд хувцасных нь доороос дахиад дөрвөн утас олсон байна.

Тухайн иргэн "Улаанбаатараас хуучин Самсунг утас худалдаж авсан бөгөөд Манжуурт (БНХАУ) зарахаар төлөвлөсөн" гэж тайлбарлажээ. Мөн тухайн иргэнтэй хамт явсан жолоочийн хувийн эд зүйлс дундаас даавуун уутанд хийсэн 80 мянган юань байсныг байцаагчид илрүүлсэн байна.