ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаагийн алба хаагчийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө залилжээ

O.Admin
2 өдрийн өмнө

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд иргэн О-гоос “Цагдаагийн алба хаагчийн нэр ашиглан залилж байх шиг байна” гэж дуудлага ирүүлжээ.

Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан У гэгч уг хэргийг үйлджээ.

Тодруулбал, шөнийн клуб, хүнсний дэлгүүр, эмийн сангуудад очин “иргэдэд шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зарсан байна, гомдлын дагуу шалгалт явуулж байна” гэх нэрийдлээр хуурч их хэмжээний бэлэн мөнгө авчээ. Тус хэргийг мөрдөн шалгаж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд худалдаа эрхлэгч байгууллагууд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.