ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Алдагдсан баялгаа ард түмэндээ эгүүлэн авчрах үүрэг өгсөн гэж ойлгов

O.Admin
5 цагийн өмнө

"ШИНЭ" нам Ардчилсан намтай эргэн нэгдэх, эвлэрэх процесс яригдаж буй энэ үед "ШИНЭ" намын дарга асан Ж.Батзандан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх үүрэгт ажилд томилогджээ. Засгийн газрын өнөөгийн бүтцэд ийм албан тушаал байхгүй ч орон тооны бус гэх статустай байх бололтой.

Тэгвэл Ж.Батзандан албан тушаалд очсон талаараа “Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ.

Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг өгсөн гэж ойлгов. Удахгүй шинэ ажилдаа ханцуй шамлан орно оо” хэмээжээ.