ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЦЕГ-тай уулзалт зохион байгуулав

O.Admin
3 цагийн өмнө

Энэ онд буюу 2025 онд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-тай хамтран /2025.02.06/ уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаараа төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Уулзалтад ЦЕГ-ын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Жанчивдорж, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзул болон “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат болон холбогдох албаны хүмүүс оролцож цаашид хамтран ажиллах санал солилцлоо.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас E-Mongolia системээр үзүүлж буй нийт 43 үйлчилгээ байгаагаас хамгийн их хандалттай топ 3 үйлчилгээнээс дурдвал:

  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл 3,342,350
  • Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх 781,878
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт 635,248 удаа тус тус иргэн авсан байна.

Эдгээр үйлчилгээнүүдийн цахим шилжилт нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж, иргэдэд хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгож байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдэд шаардлагатай шат дамжлагатай үйлчилгээ, тодорхойлолтуудыг цахимжуулах төслүүдийг хэрэгжүүлэх .

Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.