ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Батсүмбэрэл: Том төслүүдийнх нь төлөө Засгийн газрыг дэмжиж ажиллах ёстой

O.Admin
4 цагийн өмнө

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд ар, араасаа байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Засгийн газар хоёр хөрштэйгөө болон гуравдагч хөрштэй хамтран Эрчим хүч, Уран олборлолт, Нүүрс тээвэр, Төмөр замын холболт, Хил гаалийн өргөтгөл гээд олон том төслийг богино хугацаанд эхлүүллээ.

Эхлүүлсэн ажлуудыг үр дүнд хүргэх, шинээр төлөвлөсөн том төслүүдийг эхлүүлэх нь монголчуудад хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах ёстой.

Монголд 1992 оноос хойш анх удаа засаглал тогтвортой байна. Парламентад суудалтай намууд хамтарч Засгийн газар байгуулсан. Энэ бол өнөөгийн геополитикийн хуваагдал болон дэлхийн зах зээлд гол түүхий эдийн үнэ, эрэлт өндөр байгаа үед бодлого, хөрөнгө оруулалт, итгэлцэл, эв нэгдэл нь тогтвортой байдлын гол баталгаа юм" хэмээжээ.