Нийслэлийн Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Даваадалай, Улаанбаатар хотын ерөнхий архитекстор Ч.Төгсдэлгэр нар Бүгд Найрамдах Турк Улсын "Эскихисар" корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Эмин Хисаржиклиолу, Билкент холдингийн Стратеги, бизнес хөгжлийн захирал Ведат Көсэ нарыг Улаанбаатар хотноо хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа.
Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжиж мега төслүүдийн талаар хамтран ажиллах хүрээ, боломжийн талаар санал солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж байгаа энэ цаг үед томоохон төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахаар 20 минутын хот Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж байна.